Б.Баясгалан
12 сарын 18, 2018
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад ЖДҮ-чдэд хариуцлага тооцохгүй, хамгаалаад байсныг би олж тогтоолоо. Учир У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг байж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2016 оны 12 дугаар сарын 13-нд өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэр дээр "Жаргалант мах импекс" компаниар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөг авсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг би олж тогтоолоо.
Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр зээлийг дүүдээ авч өгөхийг оролдож байсан хэрнээ сая шударга ёс ярьж, жүжиг тавьж буйд нь дургүйцсэн нэг эмэгтэй надад энэ баримтыг өгсөн.
Тиймээс одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрөө огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Хэрвээ огцрох өргөдлөө өгөхгүй бол 48 цагийн дараа буюу нөгөөдөр би өөрь нь албан бичиг хүргүүлнэ. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлаа хиймээр байна. Эрх мэдэлтний өмнө очоод дуугүй байдгаа болих хэрэгтэй.
Шинэ жилийн арга хэмжээ өргөн болж, ширээ бүр дээр шударга ёс ярьж байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэддээ бэлэг бариад өөрөө огцрох өргөдлөө өгчих хэрэгтэй. Энэ мэдээллийг хийснийхээ хариуд би нэлээд цохилт авах байх. Тэр нь ч хамаагүй. Цаг бүрт нь тайлбар өгчихнө" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.