Б.Баясгалан
02 сарын 25, 2020
Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 23-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 тохиолдлоос коронавирус илрээгүй. Тэдний 6 нь БНСУ-аас ирсэн, тус улсын иргэд юм.
Энэ сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 5 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаад байна.
Уг вирус бусад орнуудад хурдацтай тархаж байна. Монгол Улсад орж ирээгүй, бүртгэгдээгүй. Энэ үед хүн бүр сэрэмжтэй байж, гэр бүл, улс орноо хамгаалах шаардлагатай байна" гэв.
Мөн тэрээр "Хэрэв манай улсад бүртгэгдээд, голомтыг хязгаарлах үйл ажиллагаа явагдвал маш их хөрөнгө, хүн хүч хэрэг болно. Тиймээс иргэд нэг хүний алдааг давтахгүй баймаар байна" гэдгийг анхаарууллаа.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн 79471 тохиолдол бүртгэгдэж, 25052 хүн эдгэрч, 2620 хүн нас баржээ. Тус вирусийн тохиолдол 30 оронд бүртгэгдээд байна.
Мөн БНСУ-д эмчлүүлэхээр очсон манай улсын 35 настай иргэнээс шинэ коронавирус илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.