Д.Нямхүү: Нэг жолоочоос коронавирус илэрлээ

Б.Баясгалан
09 сарын 21, 2020

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 9 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд нийт 1749 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнд коронавирус илэрлээ. 

Шинжилгээнд 9 дүгээр сарын 19-нд Истанбулаас ирсэн 246 хүний шинжилгээ, 8 дугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 260 хүний давтан шинжилгээ, 9 дүгээр сарын 04-нд Сөүлээс ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 9 дүгээр сарын 17-нд Хонконгоос ирсэн 225 хүний шинжилгээ, 8 дугаар сарын 29-нд Сиднейгээс ирсэн 81 хүний давтан шинжилгээ, сайн дураараа 59 хүн шинжилгээд хамрагдсан, тандалтаар хийсэн 14 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хшний шинжилгээ, тусгаарлах байранд буй 125 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 37 эмч, эмнэлгийн ажилтанг хамруулсан. Бүгдээс нь коронавирус илрээгүй.

Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Энэ нь 9 дүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд 50 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн юм.

Монгол Улсад коронавирусийн нийт 312 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 302 нь буюу 97 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн. 286 хүний бүх ажиглалт, тандалт дууссан. Гэрийн ажиглалтад 8, сувилалд 8 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 хүний 7-гийнх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.