МАН-ын Багахурал өчигдөр 11.40 цагт эхэлж, үүрийн 4 цагт дууссан.

Тус Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр МАН-аас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Бага хурал дээр Д.Хаянхярваа, С.Батболд нарыг намын Бага хурлын гишүүнээс хасаж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг 100 хувийн саналаар Удирдах зөвлөлд оруулсан. УИХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж үзэж буй намын даргын саналыг Бага хурлын гишүүд дэмжиж байна уу үгүй юу гэдгээр санал хураалт явсан. Түүнээс биш УИХ-ын даргыг огцруулах асуудал бол тусдаа. Манай намын Бага хурал УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэлд халдах эрх байхгүй. Энэ эрхэд нь халдаж, Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн Бага хурлын гишүүнээс 13 хүнийг хассан" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.