Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 200 гаруй хурдан даага тоосоо өргөлөө. 

Түрүү магнайгаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн халтар даага тодорлоо.

Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Раднаагийн Дуламсүрэнгийн хурдан халиун даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар даага, Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага давхилаа. 

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.