МОСКВА. /РИА Новости/. Аз жаргал бол хүний таван мэдрэхүйн эрхтэн, материаллаг зүйлд биш зургаа дахь мэдрэхүй, оюун санааны амар амгалантай холбоотой байдаг хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам мэдэгджээ. 

Буддын ухаанд мэдрэхүйн эрхтнийг 5 төрөлд хуваадаг бол 6 дахь төрлийн мэдрэхүй нь оюун санааных юм. Жинхэнэ аз жаргал нь мэдрэхүйн эрхтнүүдээр авах мэдрэмжийг төрүүлдэггүй. Хэрэв та мэдрэхүйн эрхтнүүдтэй холбоотой таагүй мэдрэмжийг авбал, оюун санааны түвшинд тодорхой туршлага хуримтлуулахдаа сэтгэлийн амар амгалангаа алдахгүй байж чадах юм” хэмээн хэрхэн аз жаргалтай байх вэ хэмээх асуултад хариулахдаа Далай лам ийнхүү хариулсан байна.  

"Барууны ертөнцөд боловсрол нь материаллаг үнэт зүйлсийг олж авахад бүхэлдээ чиглэгдсэн байдаг. 

Гэсэн хэдий ч материаллаг үнэт зүйл бидэнд зөвхөн таашаал өгч чадна. Хүмүүс мөн спортын тэмцээн уралдаан, сайхан дуу хөгжим, амттай хоол, таатай үнэр, бэлгийн дур хүслээс таашаал авдаг билээ. Ийм замаар олж авч буй аз жаргалын мэдрэмж нь бүхэлдээ мэдрэн хүртэхүй дээр суурилсан байдаг. Ийм аз жаргал тогтворгүй, хувирамтгай байдаг. Танийг материаллаг үнэт зүйлс аз жаргалтай болгож, тэр бүхэн алга болох үед танд зөвхөн дурсамж үлддэг. Материаллаг амьдралын хэв маягаар амьдарснаар бид санаа зовох мэдрэмжийнхээ боол нь болж байгаа юм" хэмээн тэрбээр ярьжээ.

Түүнчлэн энэ боолчлолоос ангид байж, оюун санаа, ухамсрын түвшинтэйгээ ажиллаж, амар амгаланд хүрэхийг ухамсартайгаар аз жаргалтай байхыг хүсэж буй бүх хүнд тэрбээр уриалжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг