Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх баг Сингапурыг зорино

Х.Оргил
05 сарын 27, 2018

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх Америкийн засаг захиргааны баг Сингапурыг зорино гэж Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Цагаан ордны төлөөлөгчдийн эхний бүлэг төлөвлөгөө ёсоор Сингапурт очиж, хийх магадлалтай дээд хэмжээний уулзалт болох талбарыг бэлтгэх юм” гэж С.Сандерс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Өмнө нь Politico сэтгүүлд мэдээлсэнчлэн Цагаан ордон болон төрийн департаментын 30 орчим төлөөлөгч Сингапурт очих ёстой бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байгаа төлөвлөгөөний дагуу тэд ням гарагт буюу өнөөдөр Сингапур руу нисэх юм байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.