ВАШИНГТОН. /TASS/. Хятадын валютын манипуляц /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ АНУ-ын эдийн засагт тэр дундаа ажлын байрыг нэмэгдүүлэх үйл явцад ихээхэн хохирол учруулахын сацуу цалин хөлс буурахад нөлөөлсөн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Хятад улс манай үйлдвэрүүдийг дээрэмдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх үйл явцад хохирол учруулах, фермерүүдийн бүтээгдэхүүний үнэд сөрөг нөлөө үзүүлэх зорилгоор байнга валютын манипуляц хийдэг байсан. Одоо тийм биш” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. 

Валютын манипуляц, худалдааны шударга бус аргаар Хятад улс АНУ-аас хэдэн зуун тэрбум ам.долларыг авахаа үргэлжлүүлэх бодолтой байгаа бололтой хэмээн Д.Трамп үзэж байгаа аж. "Иймэрхүү үйлдлээ Хятадын эрх баригчид олон жилийн өмнөөс зогсоосон байх учиртай” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Эрх баригчид валютын манипуляц хийгээгүй бөгөөд цаашид ч хийгүй, үүнийг худалдааны маргааны үеэр арга хэрэгсэл болгон ашиглахгүй хэмээн Хятадын Гадаад хэргийн яам нэг бус удаа мэдэгдэж байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг