"Coal Mongolia-2022" нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 10 дахь удаагаа 2022 оны 09 дүгээр сарын 7,8-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Сэргэлтийг хамтдаа” уриан дор ШангриЛа зочид буудалд болох гэж байна.   

"Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ. 

"Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд 2011 оноос хойш давхардсан тоогоор 15,756 зочид, төлөөлөгчид зочид оролцжээ. 10 дахь удаагийн "Coal Mongolia-2022" чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байна.  

Энэ жилийн чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хувьд Монголд шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд олноор баригдаж, нүүрсний салбарын хөгжил шинэ шатанд гарч олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн болон зах зээл, гадаад худалдааны бодлогын сорилтуудтай тулгарч байна.

Иймд энэ удаагийн чуулганаар өрсөлдөөнийг онцолж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч-худалдан авагч талуудын бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэх зорилтыг зохион байгуулагчдын зүгээс дэвшүүлжээ.