Хэрэв таны хүүхэд хэрэглэж байсан гар утас, таблетыг нь хурааж авахад тавгүйтэж байвал түүнийг уурлаж, уйлж байгаад нь санаа зовдог уу.

Энэ тохиолдолд хүүхдээ гар утсанд донтжээ гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм.

Мэдээж та хүүхдэдээ утсаа өгдөг нь зуршил болсон бол түүний уурлаж уцаарлахыг болиулахад хугацаа шаардана.  

Иймээс гар утастай холбоотой хүүхдийнхээ уур уцаарыг багасгахын тулд дараах алхмыг хэрэгжүүлээрэй. 

Уурлах үед нь шууд гар утсаа өгөх шаардлагагүй. Хүссэн л бол авч болдог зүйл биш гэдгийг нь ойлгуулах, өөрөө өөрийгөө дэлгэцгүйгээр тайвшруулж сурахад нь туслаарай. Жишээ нь хамтдаа өөр тоглоом тоглох, дуу дуулах, анхаарлыг нь өөр зүйлд сатааруулах зэргээр тайвшруулж болно. 

Гар утас, таблет хэрэглэхдээ өөрийнх нь зургийг үзүүлэх, хамтдаа эмээ өвөөтэй нь видео дуудлага хийж ярих, технологийг өөр зориулалтаар, бас хамтдаа хэрэглэдэг гэдэг ойлголт өгөөрэй. 

Гар утсыг хүүхдээ сайн байсных нь төлөө шагнадаг эсвэл зөвхөн хөгжилдөх гэж л ашигладаг зүйл биш гэдгийг ойлгуулаарай. Жишээ нь цаг агаарын мэдээ харах, замаа яаж олох, зураг дарах, видео дуудлага хийх, сэрүүлэг тавих үедээ хүүхдэдээ хэлж зааж өгөөрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энддарж авна уу.