Зайлшгүй ажлуудаа амжуулахын тулд бaраг бүхий л эцэг эхчүүд хүүхдэдээ видео эсвэл зурагт үзүүлэх үе цөөнгүй бий. Энэ үед дараах зүйлсийг анхаараарай.


Ухаалаг сонголт хийх

Хүүхдэдээ насанд нь тохирсон телевизийн нэвтрүүлэг сонгож үзүүлээрэй. Цуврал нэвтрүүлэг сонгож үзүүлж байгаа бол тухайн өдрийн анги дуусахад энэ өдрийн ТВ үзэх цаг дууссан гэдгийг хүүхэд ойлгодог байх ёстой.

Мэдлэгийг нь тэлэхэд туслах

Нэвтрүүлэг дуусахад түүнтэй холбоотой зүйлсийг зааж сургаарай. Жишээ нь эрвээхэйн амьдралын тухай үзсэн бол нэвтрүүлэг дуусангуут энэ талаар ярилцаарай.

Хамтдаа эрвээхэй зурж, эвлүүлж наах эсвэл байгальд гарч эрвээхэй хайхаар гарах  гэх мэтээр идэвхитэй цагийг өнгөрөөгөөрэй.

Хувааж үзүүлэх

Эхний ангийг өглөө, дараагийн ангийг орой үзүүлэхээр тохиролцоорой.Өглөөний нэвтрүүлгийг сонгохдоо аль болох богино, хөнгөн хэлбэрийг сонгоорой. 

Технологи ашиглах чадвар суулгах

Үзэж зугаацангаа шинэ чадвар суулгах апп сонгож өгөх нь сургуулийн өмнөх насны хүүхдэд суралцахад нь тустай. Зөвхөн видео үзээд суух биш, үйлдэл хийх, асуултад хариулах гэх мэт хүүхдийн ур чадварыг сайжруулах олон апп-ууд таблет, утсан дээрээ суулгаж болно.

Хил хязгаарыг тогтоо

Хүүхэддээ ТВ үзэхийг зөвшөөрөл хүсч сургах, мөн дууссаны дараа телевизээ хэрхэн унтраахыг зааж өгөөрэй.

Аюулгүй байдлыг хангах

ТВ суваг, эсвэл youtube сувагт гишүүн болж,  зөвхөн тэр сувгийн контентуудыг үздэг болгож болдог. Энэ нь үзэх зүйлээ хайж элдэв эрсдэлтэй зүйлс үзэхээс сэргийлнэ.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.