Дэлхийн анхаарлыг татсан сахиусан тэнгэрүүдийн үдэш

Peak.mn
10 сарын 20, 2026

Өнгөрсөн ням гариг энгийн нэгэн амралтын өдөр биш байв. Харин сахиусан тэнгэрүүд Лос-Анжелес хотод бууж, гоо үзэсгэлэнгээ гайхуулсан онцгой үдэш болж өнгөрсөн билээ.  

Victoria’s Secret Fashion Show анх 1995 онд АНУ-ын Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн The Plaza Hotel-д хийгдэж байжээ. Зөвхөн дотуур хувцасны цуглуулга танилцуулах зорилготой эхлүүлсэн энгийн арга хэмжээ нь хожмоо дэлхийн загвар, хөгжим болон алдартнуудын соёлыг нэгтгэсэн үзвэр болтлоо өргөжсөн юм.

Гэвч 2019 оноос хүртээмжтэй байдал дутмаг хэмээн шүүмжлүүлж, уналтад орсноор завсарлага аваад байсан тус шоу нь 2024 оноос эргэн ирээд буй. 

Тэгвэл энэ жилийн сахиусан тэнгэрүүдийн онцлох агшнуудаас хүргэе.



1. Кайли Женнерийн өмссөн 50 сая ам.долларын үнэтэй "Fantasy Bra"

Кайли Женнер бол загварын ертөнцийн нөлөө бүхий эмэгтэй. Энэ жил тэрбээр анх удаа тус шоуны тайзнаа алхахын сацуу 4410 ширхэг байгалийн алмаз, 75.54 каратын шар алмаз бүхий “Fantasy Brа”-г танилцуулжээ. Түүнчлэн энэ нь 15 гар урлаачийн 1000 гаруй цагийн бүтээл аж.  



2. Домогт сахиусан тэнгэрүүдийн эргэн ирэлт

Энэ тайзан дээр хамгийн олон удаа алхсан загвар өмсөгч болох Адриана Лима болон  Алессандра Амброссио, Кэндис Свэйнпол, Бехати Принслу, Изабель Гулар, Даутцен Крус зэрэг домгууд тайзнаа эргэн ирсэн нь тус шоуны үнэнч үзэгчдийн хувьд хамгийн сайхан үйл явдал болсон гэхэд хэлсдэхгүй. Дашрамд дуулгахад энэ жилийн шоу нь Адрианагийн 21 дэх, Алессандрагийн 20 дахь удаагийн шоу аж. 


3. Шинэхэн ээжийн хүчирхэг алхаа

Барбара Палвин саяхан буюу зургаан долоо хоногийн өмнө амаржиж бяцхан охинтой болсон билээ. Тэрбээр төрөөд дөнгөж сар гаруйхны хугацаанд тайзан дээрээ эргэн ирсэн нь олны хайр хүндэтгэлийг татаад буй. Түүнчлэн түүний нөхөр жүжигчин Дилан Спроус үзэгчдийн суудлаас түүнийг дэмжиж байсан нь шоуны онцлох үйл явдал болсон билээ. 


4. Шинэхэн сахиусан тэнгэрүүд  

Улс орон даяар зохион байгуулагдсан тэмцээний олон оролцогчдоос сонгогдсон Соланж Омон анх удаа тайзнаа алхсан байна. 


5. Загварын шоунаас хөгжмийн фестиваль хүртэл

Тус шоуны үзэгчдээс хүлээдэг өөр нэгэн зүйл бол уран бүтээлчид байдаг. Энэ жил хөгжмийн тоглолтыг шоуны завсарлага төдий бус, улирлын сэдэв болон брэндийн өөр өөр өнгө төрхийг илэрхийлэх хэсэг болгосон нь олны анхаарлыг татжээ. 


6. Ази тивээс төрсөн сахиусан тэнгэрүүд

Лю Вэнь бол энэхүү шоунд алхсан анхны Ази гаралтай Хятад модел юм. Тэрбээр 2009 оноос эхлэн нийтдээ 10 удаа тус тайзан дээр алхжээ. Мөн хятад модел болох Мин Ши 2013 оноос эхлэн 7 удаа алхсан байна.

 


Н.Жавхлан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.