Дэлхийн бүх интернэт урсгалын 99 хувь нь сансраар бус далайн ёроолоор дамждаг

Х.Оргил
10 сарын 13, 2020

Сансрын хиймэл дагуул нь хэт үнэтэй байгаа тул шилэн кабелиар дамжуулж байна. Өнөөдөр дэлхийн бүх интернэт урсгалын 99 хувь нь сансраар бус далайн ёроолоор дамждаг. 2000 оны дундуур шилэн кабельд дэлхийн улс орнууд маш их хөрөнгө оруулсан юм. Үүний хүчинд өнөөдөр интернэт урсгал ийнхүү хямдарсан билээ.

 Google, Facebook, Amazon, Microsoft зэрэг технологийн компаниуд 2018 онд энэ асуудалд хүч тавьж хөрөнгө оруулж эхэлсэн юм.

Huawei Marine Networks салбар гэхэд дэлхий даяар нийт 100 орчим гүний кабелийн сүлжээг шинээр тавих болон сайжруулах ажил гүйцэтгэж байна. Тус компани 2018 онд Бразилаас Камерун хүрсэн 7400 километр урт кабелийг татаж дуусгасан аж.

Холбоотой сэдвүүд

интернет технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.