Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 12, 2024
"Digital Product Conference 2024" буюу дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, дизайнеруудыг чадавхжуулах, дижитал бүтээгдэхүүний үр ашиг хүртэгчид цугларсан үйл ажиллагаа болох гэж байна.
Digital Product Conference нь анх 2020, 2021, 2022, 2023 онуудад Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, UXUI дизайнеруудыг чадавхжуулах, салбарын ерөнхий мэдлэгийг тэлэх зорилгоор зохион байгуулагдаж байсан билээ.
Энэ онд бид “Education to Culture” агуулга дор дижитал технологи бүтээх боловсон хүчний ур чадвар өнөөдрийн ажлын байрны шаардлагатай хэр нийцэж буй, цаашлаад ажлын байран дээр мэргэшсэн ур чадварууд соёл болтлоо нутагшиж чадаж байгаа эсэх талаар илүү олон талын мэдлэгийг хүртээмжтэйгээр хүргэхээр 700 гаруй мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна.
Тус арга хэмжээнд оролцсоноор:
1-т салбарын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох,
2-т 4 цаг үргэлжлэх "Color Connect Networking"-д салбарынхаа төлөөллүүдтэй шинэлэг байдлаар танилцах, QUIZ өрсөлдөөнд оролцох, Оны шилдэг төслүүдийг санал хураалтаар тодруулах, олон сонирхолтой шагналын эзэн болох боломжтой шүү.
Бичлэг үзэх:
Дэлгэрэнгүй мэдээллийг www.dpc.mn-ээс аваарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.