Дэлхийн дулаарлаас үүдэн мөсөн голууд 2050 он гэхэд хайлж, үгүй болох аюултай

Л.Дэлгэрмаа
11 сарын 07, 2022

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос дэлхийн өвд бүртгэгдсэн олон газрын мөсөн голууд 2050 он гэхэд хайлж үгүй болж болзошгүйг анхааруулж, үлдсэн мөсөн голуудыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн удирдагчдад уриалав. 

Тус байгууллага дэлхийн өвд бүртгэгдсэн 50 гаруй газрын 66 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан 18600 мөсөн голд судалгаа хийж улмаар тэдгээрийн гуравны нэг нь устах аюулд орсныг тогтоожээ.

 "2000 оноос хойш эдгээр мөсөн голууд дэлхийн агаарын температурыг нэмэгдүүлж байгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын улмаас хурдацтай хайлж байгааг судалгаа харуулж байна" гэж ЮНЕСКО-гийн мэдээлэлд дурдсан байна. Мөсөн голууд жил бүр 58 тэрбум тонн мөс алдаж байгаа нь Франц, Испанийн жилийн усны хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээ бөгөөд дэлхийн далайн түвшнийг 5 орчим хувиар нэмэгдэхэд хүргэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.