Олимпийн 100 м, 200м-н зайн гүйлтийн найман удаагийн аварга Усайн Болт өнгөрсөн долоо хоногт төрөлх Ямайкт 34 дэх насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад найзуудаасаа коронавирусын халдвар авчээ. Төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон хүмүүс амны хаалт хэрэглээгүй байсан байна.

Өнгөрсөн Баасан гаригт болсон төрсөн өдрийн маргааш нь буюу Бямба гариг тэрээр шинжилгээ өгсөн байна. Түүний шинжилгээ эерэг гарсан тул тэрээр өөрийгөө тусгаарласан байна. Гэхдээ түүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Тэрээр Инстаграмд оруулсан зурагдаа миний амьдралын хамгийн шилдэг төрсөн өдрийн үдэшлэг байсан гэжээ. Түүнийг дэмжигч фенүүд нь хурдан эдгэрэхийг хүссэн байхад зарим нь хариуцлагагүй гэж шүүмжилсэн байна. Үдэшлэгт ирсэн хүмүүс Ямайкын алдарт рэгги стилийн дуучин Koffee-гийн дуулсан Lockdown буюу тусгаарлалт дуунд бүжиглэсэн гэж тэрээр хошигножээ.

Түүний үдэшлэгт ирсэн Премьер лигийн од Рахим Стерлинг болон крикетийн West Indies багийн тоглогч Крис Гайле нар шинжилгээгээр сөрөг гарсан байна.

Ямайкт коронавирусын халдвар авсан хүний тоо 1612, үүнээс 16 нь нас бараад байна.