Бутан хэмээх бяцхан гүрэн хэдэн арван жилийн турш технологиос татгалзсаар ирсэн ч компьютер болон гар утас нь сүүлийн үед олон өөрчлөлтүүдийг авчирчээ.

  • Бутан бол маш нууцлагдмал улсуудын нэг юм, хэдэн арван жилийн турш орчин үеийн технологиос татгалзсаар иржээ.
  • Гэтэл сүүлийн үед телевизор, гар утас, компьютер нь тэдний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилжээ.
  • Ройтер агентлагийн фото сурвалжлагч Катал МкНайктон

Тэдний өдөр тутмын амьдралд технологи хэрхэн нөлөөлж байгааг дүрсжүүлсэнийг, мэдээллийн хамт хүргэж байна. Олон жилийн турш Өмнөд азид байрлах Бутан улс техник технологиос татгалзан - телевиз, гар утас, гэрлэн дохио ч хэрэглэдэггүй байжээ. Гэтэл сүүлийн үед Бутаны 800,000 иргэд, гадны нөлөөнд аажмаар автаж эхэлсэн байна. Өсвөр насныхан жийнсэн өмд, Английн хөлбөмбөгийн хувцас өмсөн, ихэнх цагаа гар утастайгаа өнгөрүүлж, интернет кафед компьютер тоглоом тоглон, харин насанд хүрэгсэд шөнийн цагаар караоке баар орон зарим нь билиардны газруудаар цагыг өнгөрүүлдэг болжээ. Үүний зэрэгцээ хот суурин газруудад үйлдвэрийн барилга байгууламж хаа сайгүй баригдаж эхэлсэн байна. Ройтерс агентлагийн сэтгүүлч Катал МкНайктон энэ жил Бутанд очиж, өөрчлөгдөж буй үндэстэний оршин суугчидтай ярилцаж, өдөр тутмын амьдралдыг баримтжуулсан юм. Бутаны засгийн газар орчин үеийн сорилт бэрхшээлтэй тулгараад байгаа ажээ. Дэлхийн нууцлаг улсуудын нэг болох Бутаныг технологи хэрхэн өөрчилж байгааг харцгаая.

Дэлхийн жижиг үндэстэн Бутан технологиос хэдэн арван жил татгалзаж иржээ.

Reuters


Тэндэхийн нийслэл, Тимпү хотын төвд замын гэрлэн дохио огт байдаггүй. Энэ хотын соёл нь Буддизмын төвтэй бөгөөд хэдэн зуун жилийн туршбараг өөрчлөгдөөгүй.

Reuters


Одоо Тимпү хотод ажлын дараа хүмүүс зугаа цэнгээний газар, билиардны төвүүдээр цагыг өнгөрөөх болжээ.

Reuters

Гар утас, телевизор ховорт тооцогддог байсан бол одоо энэхүү хотод түгээмэл болжээ.


Reuters

Оршин суугчид оройжин ардын дуу, заримдаа Болливудын дууг дуулан энэ мэт караокед цагыг өнгөрүүлэх болсон.

Reuters

Энэ нь Бутаны хөдөө аж ахуйд голлон тулгуурласан 2,2 тэрбум долларын эдийн засагт их өөрчлөлт авчирч байна.

Reuters

Бутан үндэсний баялагаа хэмжихдээ дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцдоггүй, харин “Үндэсний нийт аз жаргал” ын индексээр хэмждэг.

Reuters

Бутан нийт үндэстэний аз жаргалыг зорилгоо болгон үздэг ч нийт 800,000 хүн амын 12 хувь нь ядуу амьдарч байна.Reuters

“Би байгаа зүйлдээ баяртай ч биш бас гунигтай ч биш, надад өөр сонголт байхгүй” хэмээн нөхрөөсөө салсан бүсгүй Ладан Ройтерийн сурвалжлагчид хэлжээ. Тэр сардаа 125 ам.долларын орлоготой. “Би хоол хүнс, хувцасны хэрэгцээгээ хангахын тулд жижиг cууцанд амьдардаг”.

Reuters

Улс даяар өөчлөлт нүдэнд илхэн харагдаж байна.

Reuters



Эх сурвалж: Businessinsider