Хүүхэд, багачуудад шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг сонирхолтой байдлаар таниулах, дэлхий даяарх хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлах зорилготой, дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг, шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам болох уг арга хэмжээг Монголд албан ёсны эрхтэйгээр /DuuDuu Children's Museum/ДүүДүү Хүүхдийн Музей Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусыг шинжлэх ухаанч, мэдлэг чадвартай, бүтээлч нэгэн болгох зорилготойгоор зохион байгуулдаг. 


“Сансрын 7 Хоног”-ийн хамгийн сонирхолтой воркшопыг дижитал технологийн ТЕЕ Еducation сургууль зохион байгуулах бөгөөд Space Quest буюу "Сансрыг Байлдан Дагуулсан" нь нэртэй уг воркшопоор хүүхдүүд программчлал болон орчин үеийн электроникийн тухай анхан шатны ойлголт мэдлэгийг адал явдалтай, сонирхолтой арга хэлбэрээр авах болно. 


Воркшопын даалгаварууд гараг эрхэсийн сонирхолтой адал явдлаар дүүрэн байх учир таны хүүхэд огтхон ч түүртэхгүй. Сургалтын турш Тэмүүжин хүү болон түүний найзууд болох Торто яст мэлхий, Робо нохой, хөлгийн хиймэл оюун ухаан болох Али нарын сонирхолтой адал явдалд оролцон программчлалын суурь ойлголтуудтай танилцаж, компьютерийн шинжлэх ухаанд суралцахаас гадна бодит электорникын төхөөрөмж угсран хөлгийн эвдэрсэн радиог засаж, хөлгийн багийнханд туслах болно.

10 дугаар сарын 4-нөөс 10-ны хооронд, зөвхөн “Сансрын 7 Хоног”-ийн үеэр зохион байгуулагдах тус воркшопд зөвхөн урьдчилж бүртгүүлсэн хүүхдүүд хамрагдах боломжтой. 

Урьдчилсан бүртгэл: https://forms.gle/FfN7iy7CQn9SgY9V9 

“Сансрын 7 Хоног”-ийн үеэр дараах арга хэмжээнүүд болно. 



  • Зайсан Хиллийн 5 давхар дах сургалтын 4 танхимд сонирхолтой воркшопууд зохион байгуулагдана. 

  • Хүүхдүүд бяцхан сэнс болон шүхэр бүтээж, цаасан пуужин урлаж, түүнийгээ хөөргөнө

  • Сансрын нисгэгчийн анхны шалгалт өгч, сансарт нисэх эсэхээ мэдэж авна

  • Дүдү машины уралдаан болно

  • Сансарт байгаа мэт гоё орчинг бүрдүүлсэн танхимд холограм, агаарын бөмбөлөг, жин гэх мэт олон сонирхолтой зүйлс болно

  • Гадаа засагдах асруудад STEAM хөтөлбөртэй дунд сургууль, сургалтын төвүүдийн экспо зохион байгуулагдана 

  • Арга хэмжээ болох 7 хоногийн хугацаанл Лүүк ТВ сансрын кинонууд гаргана. 

  • ШангриЛагийн Өргөө кино театрийн IMAX танхимд IMAX-т зориулсан бүтээсэн сансрын тухай 3 баримтат кино гарна