“Дэлхийн цирк Монголд” тоглолтод 12 орны уран бүтээлчид оролцоно

Л.Дэлгэрмаа
04 сарын 17, 2026

Одоогоос 14 жилийн өмнө анх монголчуудын хүртээл болж байсан “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэх гэж байна.

“Аса арена”-д энэ сарын 18-нд  хөшгөө нээх энэхүү олон улсын циркийн тоглолтодМонгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 280 орчим уран бүтээлч оролцох аж. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тоглолтын гол онцлог нь жил бүр хөтөлбөр, номер нь өөр байдаг бөгөөд дахин давтагдашгүй гэдгээрээ үзэгчдийг татаж чаддаг. Тэгвэл энэ удаа Италиас гурван төрлийн 11 бар иржээ. 

Эдгээр бар нь олон улсад галтай үзүүлбэрээр алдаршсан юм.Түүнчлэн эзэн хааны пудель ноход үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд өчигдөр ирснээс гадна бөмбөгөөр наадагч муурнууд энэ удаагийн циркийн тоглолтын нэг хэсэг байх аж.

“Дэлхийн цирк Монголд 2026” тоглолт “Аса арена”-д энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт буюу нийт найман өдөр тоглох хуваарь гаргажээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед арена”-д ирэх сарын 16, 17-нд төвийн бүсийн үзэгчдийн хүртээл болох аж. 


Холбоотой сэдвүүд

тоглолт цирк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.