Яг одоо чуулганы танхимд зөрчилдөөнтэй асуудлууд үүсээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "УИХ-д 2 бүлэг хулгайчид суугаад буй юм байна. Нэг хэсэг нь 60 тэрбумынх, нөгөө хэсэг нь ЖДҮ-ээс мөнгө хулгайлчихсан. Тэгсэн хэрнээ би хулгайч биш, чи хулгайч хэмээн талцаад байна. Хэрэв үнэхээр хулгай хийгээгүй бол яг одоо бүгдээрээ хууль, хяналтын байгууллагад очоод шалгуулья.

Тэгээд дахиж сонгуульд нэр дэвших боломж олдвол сонгох эсэхийг Монголын ард түмэн өөрсдөө шүүгээд өгнө. 60 тэрбумтай холбоотой асуудлыг одоо ил гаргах цаг болсон. 60 тэрбум гээд нэг их мөнгө яриад л байдаг. Нээлттэй ямар ч зүйл алга. Нам дотор байгаа энэ шударга бус зүйлүүлээ нийгэмд ил гаргая" хэмээв.