Х.Оргил
11 сарын 16, 2020
"Natural Essentials" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал LHAMOUR-ийн хэмээн танигдсан бизнес эрхлэгч Д.Хулан хөл хорио үйлдвэрлэгчдэд хэрхэн хүнд тусаж байгаа талаар ийнхүү бичжээ.
Хөл хорио 14 хоногоор сунгаж болно. Гэхдээ ард нь маш их хор нөлөө бас байна. Гол нь хэд хэдэн асуулт гарч ирж байна.
#1. Ковид 19 шинэ зүйл одоо байхаа больсон. 10 сарын турш дэлхий даяар яригдаж байгаа. Тиймээс бид гэнэт сандраад байх зүйлгүй юмсан. Яагаад ингэтлээ сандраад, төр засаг нь анх удаа сонсож байгаа мэт хандаад байгаа нь ойлгомжгүй.
#2. Монгол Улсад 10 сарын турш ковид-19-тэй тэмцэх боломж олгож тусламж байдлаар хандив болон зээл өгсөн. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 160 сая ам доллар, Хятадаас 114 сая ам доллар, Европоос 104 сая ам доллар гэх мэтээр урт жагсаалт гарна. Нийлээд бараг 500 сая ам доллар буюу 1,425,000,000,000 орчим төгрөг. Бүр үгээр хэлэх ч аргагүй их мөнгө. Энэ мөнгө яг юунд зарцуулагдаж байсан бэ? Мэдээгээр ор бэлэн байгаа гээд байгаа мөртлөө огт бэлэн байдалтай биш мэт гэнэтийн шийдвэрүүд гаргаад байх юм. Хэрвээ энэ их хугацаанд хангалттай сайн бэлдсэн бол бид яагаад ингэж айхтар хөл хорионд орж, улс даяар хохирч, эдийн засаг нь элгээрээ хэвтэх ёстой вэ.
#3. 10 сар хилээ хаагаад, бүх зүйлсээ хяналтад аваад маш амжилттай байсан. Сүүлдээ сонгууль гээд үнэхээр назгайраад явсан. Төрийн өндөрлөгүүд өөрсдөө ч маш хариуцлагагүй хандаж, сүүлдээ бүр тоохоо ч байсан харагдсан. Хөөрхий хэдэн эмч, сувилагч, цагдаа нар л хамаг ажлыг нь хийсээр ирсэн. Одоо тэд нар нь ядаргаанд орж туйлдах нь.
#4. "Энхсаран" гэх газарт эв эрүүл ирчхээд гарахын даваан дээр Иргэн Д ковид авсан нь өөрөө УОК-ын буруу болж таарч байна. Дараа нь хамаг иргэний мэдээллийг нь дэлгэж,сүүлдээ улс даяар доромжилж эхэлсэн нь өөрөө маш хор нөлөөтэй. Хувийн мэдээллийн дэндүү их тараасан нь дараагийн хүмүүст айдас авчирч, өвчтэй болсныхоо хариуд бүх хүнд доромжлуулна гэхээр мэдээллээ нуух өндөр магадлалтай. Энэ ч биеллээ олж эхнээсээ тэр оюутан залуу караокед орсон гэдгээ ч нуусан. Тэгэхээр ийм үед зүгээр л маршрутыг нь зарлаад явах ёстой байтал хувийн бүх мэдээллийг зарладаг нь үнэхээр мэргэжлийн бус байсан. Тэгэхээр Иргэн Д буруугүй. Харин ч улс орноо ялангуяа "Энхсаран"-г шүүхэд өгөх ёстой мэт харагдаж байна.
#5. 14 хоногийн карантин сунгаад "эрүүл байхад бүх юм аяндаа болно доо" гэдэг утгатай зүйл хэлэх нь хамгийн мунхаг байна. Энд тэнд ч бас хүмүүс ингэж бичээд байх юм. Төсвийн тасралтгүй цалинтай, эсвэл хадгаламжтай эсвэл цахимаар ажлаа явуулдаг бол мэдээж асуудалгүй. Гэхдээ ихэнх нь тийм биш.....Эдийн засаг элгээрээ хэвтэж, хүмүүс орлогогүй, гурил будаагаа авах мөнгөгүй болоод ирэхээр эрүүл байгаад ч нэмэргүй. Тэр үед үүнээс илүү аймшигтай зүйл болно. Яагаад гэвэл Монгол өөрөө буурай, дөнгөж хөгжиж байгаа орон, ихэнх хүмүүс ажиллаад ажиллаад дөнгөж л өдрийн хоолтойгоо золгодог тул 14 хоног эрүүл саруул тайван явах нь маш эргэлзээтэй байна. Гэр хорооллоор явахад л энэ асуудал маш ойлгомжтой, бүр нүдэн дээр бүх зүйл харагдаж байгаа шүү дээ. Өөрсдөө даанч гэр хорооллоор явахгүй, жижиг дунд бизнес эрхэлдэггүй хүмүүс.
#6. Мэдээж хэн ч ковид тусахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ 10 сарын турш олон улсын хэвлэл мэдээгээр Ковид19 авсан хүмүүс гэртээ өөрсдийгөө хамгаалаад, дархлаагаа дэмжээд тусгаарлалтад ороод зүгээр болчихдог өвчин гэж мэдээлээд л байна. 10 саржингаа л гараа сайн угааж, хувийн ариун цэврээ сахих талаар мэдээллэсэн. Харин архаг өвчтэй, өндөр настай эсвэл угийн дархлаа муутай хүмүүст л хүндээр тусч байгаа нь үнэн. Нийт хүнээс 1 сая нас барсан.
Тэгэхээр Монгол улсад угаасаа архаг ханиад, хөрсний бохирдол, агаарын бохирдлоос болоод хүмүүс маш ихээр нас бардаг. Энэ нь ковидтэй хүмүүсийг бодвол хувиараа хамаагүй их. Тиймээс ковид дээр ингэж онцгой ач холбогдол өгсний оронд тэгвэл бүх өвчинд адилхан ач холбогдол өгөөч ээ!!!
Эрүүл байхад болно л гээд байх юм. Өмнө нь хүүхдүүд зөндөө л нас бараад, хэн ч тоохгүй байсан. Тэгвэл тэр асуудлуудад бас адилхан ингэж ач холбогдол өгөөч ээ. Гол нь л эрүүл мэнд юм бол!!!Монголын эрүүл мэндийн салбар ямар доройтолтой явааг бүх л хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр их тусламжийн мөнгөөр бүр супер час хийсэн олон улсын стандартын эмнэлэг барихад уг нь боломжтой л байсан.
#7. Эдийн засгаа үнэхээр мартаж болохгүй. Ихэнх улс орон одоо хэвийн байдал руугаа шилжсэн байгаа. Ажилгүй, орлогогүй хүн архины хамааралтай болж, илүү стрессдэж, өвчин зовлонд нэрвэгдэж, илүү хүчирхийлэл хийх магадлалтай. Ажилтай орлоготой бол ядаж л хоол унд, эмчилгээний мөнгөтэй байна шүү дээ.
Тиймээс зөвхөн зээлийн хүүг царцаах гэхээс илүү тэр 500 сая доллар тусламжийн мөнгөнөөсөө хувийн хэвшилдээ зарцуулбал бид нар ажилчдадаа хангалттай их сэтгэл зүрх гаргаж, анхаарна шүү дээ. Би лав 40 ажилтнаа алдмааргүй л байна шүү. Тэд нарынхаа сайн сайхны төлөө юу ч хийхээс буцахгүй.
Улс дандаа ингэж ажил олгогч, ажилтан 2-ыг талцуулдаг зүйлс хийдэг. Одоо би ямар орлогоороо хэндээ цалин өгөх юм. Цалингүй орлогогүй ажилчдаа хараад би яаж тайван унтаж амрах юм. Бүр бодохоос ч айдастай.
#8. Төр мөнгөгүй гэдэг. Яг үнэндээ явж явж хамгийн мөнгөтэй хүмүүс л төрийн өндөрлөгүүд болж байдаг нь бүр хэвийн үзэгдэл болсон. Боловсрол гэхээс илүү эрх мэдэл л хөөдөг улсууд. Мэдээж 14 хоног гэртээ байх нь эдгээр тэрбумын хадгаламжтай хүмүүст огт хамаагүй. Гэхдээ 2021 оны төсөвт жишээ нь оруулсан 252 тэрбум-ын засварын ажил ч гэх шиг, ийм балай юмыг л болиод зөв зохистой зүйлд л зарцуулаач ээ.......
Улс төрчдийн ЖДҮ-г "хуссаныг" ч одоо бүр хэлээд ч яахав. Төр огт мөнгөгүй биш ээ..., бид нар үргэлж татвар төлдөг учраас мөнгөтэйг нь мэдээд байна шүү дээ.......зүгээр л зөв зарцуулалт л байхгүй харагддаг.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [85.170.134.224] ・ 2020.11.28 Хариулах
Үнэн зөв бичсэн байнаа зарим хүмүүс улсдаа ажил хийгээд ядаж хоер хүнд цалин хөлсийн өгөөд үз тэгэхэд л ядаж ойлгох байх! Амжилт хүсэе охин мин
Зочин [202.55.188.97] ・ 2020.11.22 Хариулах
Хөөрхөн захирлаа ингээл өрөвдөөд байдаг юм даа
Зочин [202.126.90.133] ・ 2020.11.21 Хариулах
ТЭГЭЭД СУЛ ТАВИАД ҮХЭЖ БАЙГ УУ... ТАНАЙ МУУХАЙ ҮНЭРТЭЙ САВАНТАЙ САВАНГҮЙ ХОРВОО ҮРГЭЛЖИЛНЭ. НЭЭХ ХҮНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙДЭГ Ч ЮМ ШИГ ХУЦААД БАЙХ ЮМ. ВИРУСЫГ БҮРЭН ХЯНАЛТАНДАА АВТЛАА ХӨЛ ХОРЬ!!! БҮР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛА!!!
Зочин [85.170.134.224] ・ 2020.11.28 Хариулах
Хүүе тайван бай илжиг гуай
Зочин [100.6.161.193] ・ 2020.11.22 Хариулах
Khulan mash unen zuil helsen bna. Demjij bna.
Зочин [192.82.68.147] ・ 2020.11.21 Хариулах
tusaad edgedeg owchin shuudee DOH bish shuudee. Hezee negen tsagt delhii niit covidtoi dasan tsohitsoj amidrah l bolno. Dotooddoo haldwar tarsan nuhtsuld ymar arga hemjee awah shalgaltad buhel buten 10 sariin tursh beldlee shuudee. Ongorson onii 1 saraas quarantine togtooloo ter tsagaas hoish heden hun covidoor dotooddo nas barlaa 0 harin heden huuhed ger buliin huchirhiilelees bolj nas baraw hichneen huuhed auto-n osold orow. Covid tusaad l uhdeg ym bol bish
Зочин [66.181.191.61] ・ 2020.11.20 Хариулах
Yadaj UB hotod bgaa irgedee shinjilgeend hamruulmaar bainaa
Зочин [64.119.22.145] ・ 2020.11.16 Хариулах
20-нд цалин бууна, ажилтнууддаа юу гэж хэлэхээ мэдэхгүй, маш хэцүү бна....
Зочин [103.57.94.55] ・ 2020.11.16 Хариулах
Mash zuv
Санал болгох
1 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
2 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
3 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
4 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
5 Сайн Моторс ХХК Монголд анх удаа цахилгаан пикап машины брэнд Geely Riddara-г албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Г.Дэлгэрсайхан: "We brand" дампуурлаа зарлахаас аргагүй хүнд байдалд орсон
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 02 сарын 02, 2021
Миний 17
Д.Хулан: Боловсруулсан цаасан савлагааны үнэ гялгар уут бөөндөж авснаас хэд дахин илүү өртөгтэйг хүмүүс мэддэггүй
П.Мөнгөнсор ・ 05 сарын 05, 2022
Нийгэм
Зээлийн тааруу түүхтэй иргэн, ААН-д ЖДҮХС-ийн зээл олгохгүй
Х.Оргил ・ 06 сарын 27, 2019
Нийгэм
“Бөгтөр ЖДҮ” ном худалдаанд гарлаа
Х.Оргил ・ 02 сарын 05, 2020
Санхүүгийн боловсрол
Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг европын зах зээлд өрсөлдүүлнэ
Х.Оргил ・ 10 сарын 31, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.