Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өчигдөр нийт 217 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 5 дугаар сарын 19-нд Энэтхэгээс ирж ажиглах байранд тусгаарлагдсан 185 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээ хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарлаа.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 194 тохиолдол бүртгэгдсэн. 75 нь эдгэрсэн. Эмчлүүлж буй хүмүүсийн 95-ынх нь биеийн байдал хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 153 хүн тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.