Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар хөрсөн дээр 0 градус давж, цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн газар тариалангийн бүс нутгаар нэмж хүйтэрч, ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.