Их Британийн домогт “Beatles” хамтлагийн тухай шинэ баримтат киног бүтээж байгаа бөгөөд энэхүү киног урьд өмнө нь огт цацагдаж байгаагүй дүрс бичлэгүүдэд үндэслэн хийж байгаа аж. Энэ тухай “Beatles” хамтлагийн албан ёсны цахим хуудас лхагва гарагт мэдээлэв.

Энэхүү баримтат киног “Beatles” хамтлагийн хамгийн сүүлийн буюу 1969 оны нэгдүгээр сарын 30-ны тоглолтын 50 жилийн ойд зориулан бүтээж байгаа аж.

Хамтлагийн гишүүд асан Пол Маккартни, Ринго Старр, Жон Ленноны эхнэр Йоко Оно болон Жорж Харрисоны эхнэр Оливия нарын хамтын ажиллагааны талаар өгүүлэх төслийг найруулах гэрээнд “Бөгжний эзэн” киноны найруулагч Петер Жэксон гарын үсэг зурсан байна.

“Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох "Let It Be"-г бичүүлж байсан 1969 оны нэгдүгээр сарын үйл явдлыг бичсэн, олон нийтэд дэлгэж байгаагүй дүрс бичлэгүүдийг уг төсөлд ашиглаж байгаа аж.

"Хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд урт удаан хугацааны мөрөөдөл биелж, цаг хугацааны машинаар 1969 онд очсон мэт мэдрэмж төрөх болно" гэж П.Жэксон хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг:

/USATODAY/