Дональд Трамп БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ


06 сарын 24, 2019

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 29-нд БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар дахь эх сурвалж мэдээлжээ.

Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг зангидаж байдаг тэргүүлэх 20 улсын төрийн тэргүүн нарын дээд хэм­жээний уулзалт ирэх баасан гарагт эхэлнэ. “Их 20”-ийн бүлгийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Д.Трамп БНСУ-ыг зорино гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус зургадугаар сарын 10-нд мэдээлсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнсу дональд трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.