ХБНГУ-ын Хамбург хотноо болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Одоогоор манай тамирчдаас 60 кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Отгондалай  Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр ирэх сарын сарын 1-нд мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай өрсөлдөх юм.