Шадар сайд Я.Содбаатар дотоод тархсан халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсныг мэдээлэв. Тодруулбал,

Улаанбаатар - 18

Сэлэнгэ - 24

Дархан-Уул - 8

Дорноговь - 1

Орхон аймаг - 13

Говьсүмбэр - 1 тохиолдол батлагджээ. 

Цар тахлаас урьдчилсан сэргийлэх үүднээс 1645 орыг бэлджээ. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна.