Дүүргийн Эрүүл мэндийн даргын томилгоотой холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Нэг зүйл хэлэхгүй бол бүр хадуурах шинжтэй болж байна. Эрүүл мэндийн сайд дүүргийн эмнэлгийн даргыг томилж чөлөөлдөггүй. Энэ бол нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхийн асуудал. Сүүлийн үед зарим эрчүүд бүр лойж гүйцжээ. Хэдүүлээ нийлж асуудлаа шийдчихээд хэн нэгэн рүү чиглүүлж, өөрсдөө хумсаа нуусан хулгайч муур шиг хөшигний ард нуугдчихдаг болж. 

Би төрийн ажлыг хичээнгүйлэн хийж байгаа жирийн нэг МОНГОЛ эмэгтэй. Хэн дуртай нь гүтгэж доромжилж болно гэж бодож байгаа бол эндүүрэл. Баянгол дүүргийн эмнэлгийн дарга Ө.Батжаргал та өөрийгөө солих ёсгүй гэж үзэж байгаа бол тушаал гаргасан хүнтэйгээ шүүхдээч дээ. Хүн амьтны ард нуугдчихаад худал гүтгэлэг тарааж хаягаа андуураад байх шаардлагагүй. ЭРЧҮҮД ДАВАМГАЙЛСАН ЭНЭ УЛС ТӨР ЭРҮҮЛ БИШ СОГТУУ БАЙНА. ХӨЛ ДЭЭРЭЭ БУС ТОЛГОЙ ДЭЭРЭЭ БАЙНА. ОДОО БУУЦГАА" хэмээн бичжээ.