Жүдо бөхийн ДАШТ-ий -57кг жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа  өчигдөр дэлхийн аварга боллоо. Медалийн төлөөх барилдаан японы тамирчин  Ёшида Цүкасатай учраа таарсан юм. 13 минутын турш тэсвэр тэвчээр заасан барилдаан хийсэн манай тамирчин  вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Ийнхүү дэлхийн аваргад өрсөлдөж байгаа Монголын жүдочид гурван өдрийн дараах байдлаар “Будапешт-2017” ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртээд байна. Энэ бол нэг дэлхийн аваргаас хүртсэн медалийн тоогоороо тэргүүлэх үзүүлэлт юм. Монгол улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монголын чөлөөт бөхийн түүхэнд төрсөн дөрөв аварга болж байна. 

Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ эхэлснээс хойш монголчуудыг хамгийн  их догдлуулсан барилдаан түүнийх байсныг онцлохгүй өнгөрч болохгүй. Олны танил эрхмүүд нийгмийн сүлжээний хуудас дээрээ шинэхэн аваргын баярын нулимстай зургийг нийтлэн баяр хүргэсэн олон зурвас бичжээ. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга "Д.Сумъяа маань дэлхийн аварга боллоо" хэмээн нүүр номондоо зургийг нь оруулсан байв.