Х.Оргил
01 сарын 21, 2020
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"Одоогоор 1072 хувьцааныхаа ханшийг тогтоох ажил үргэлжилж байна. Хувьцааг одоо 933 төгрөг гэж байгаа. Энэ бол тогтсон ханш биш. Маргааш Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдана. Энэ үеэр асуудлыг хэлэлцэнэ.
Алтны АМНАТ-ыг 2.5 хувиар нь дахиад таван жил сунгаад өгөөч гэж салбарын сайдын хувьд мөн ч их удаа УИХ-ын гишүүдээс гуйсан. Хамгийн багадаа 30 хувь алдана гэсэн яг алдсан. Одоо 16.25 тонн алт л байна. Уг нь өнгөрсөн жил бид 21 хувиас дээшээ явж байсан. Иймэрхүү популист маягийн шийдвэр эдийн засагт ийм хор уршигтай байдаг юм. Алт татвартаа биш, тушаалт буюу хэмжээндээ байдаг. 16 тонн алт гэдэг чинь 300 гаруй сая ам.долларыг алдаж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам буруутай юм шиг ярьдаг.
Алтны салбарын бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай явж байгаа. 2020 онд 2018 оны алт тушаалтын хэмжээнд барьж ажиллахыг хичээнэ. Алт цэвэршүүлэх үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй байна" гэлээ.
Алтны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллараар өссөн. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллараар өсөв.
2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.