Б.Баясгалан
01 сарын 09, 2020
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд зарчмын гурван санал танилцууллаа.
Нэгдүгээрт, 6 саяас доош төгрөгийг зээлтэй ахмадуудын зээлийг тэглэнэ. Энэ хэмжээнээс дээш зээлтэй иргэдийн зээлийн 6 саяыг төлнө. Зээлтэй нийт 230.000 ахмадын 91.6 хувь нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй байна.
Хоёрдугаарт, Тэтгэврийн зээлгүй 192.000 ахмад байна. Тэдэнд Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж өгье.
Гуравдугаарт, Зээл тэглэх тухай хуульд тэтгэврийн зээлийг цаашид олгохгүй байхаар тусгасан. Тэгэхээр тэтгэврийн зээлийг байхгүй болгохоо болъё. Гэхдээ зургаан сараас хэтрэхгүй хугацаагаар олгоё гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлэг дэмжсэн.
Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор өнөөдөр хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ" хэмээлээ.
д.тогтохсүрэн ман-ын бүлэг тэтгэврийн зээл тэтгэврийн зээл тэглэх
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.78.89] ・ 2020.01.11 Хариулах
Tegsh huviaral oird havid mine gomdolson hogshchuul ochnoon bn balai battulgiin hiisen bantan ymar ih humuusiig buhimduulj bgaga medej bn uu
Зочин [66.181.161.73] ・ 2020.01.10 Хариулах
Худлаа цаасаар хуураад өнгөрнө биздээ.
Зочин [49.0.212.137] ・ 2020.01.10 Хариулах
Хоосон цаасанд хууртагдахгүй! Өндөр тэтгэвэртэй хүмүүс л их зээл авсан байгаа! Бага тэтгэвэртэй хүнд бага зээл л өгдөг! зээлийн хүү төлж чадахгүй 300000 төг доош бага этгэвэртэй насаараа улсдаа ажилласан хөгшчүүл үхэх цаг нь ойртсон байгаа! Тэднийг ялгаварлаж болохгүй! Баячууд нь зээлээ хаалгаж баяарлаад,ядуус нь уурлаад! Өгвөл ижил өгөөрэй! Элдэв үнэгүй цаас-Цэнхэр,ягаан тасалбар гэж хуурч! НИК ХК нь 20 жилд нийт 6000 төгний ноогдол (1 тасалбар хувьцаа 2 төгрөг) ашиг бодогдсон шиг юм болох байлгүй! Ядуусийг хуурч мэхлэг доромжилдгоо зогсоо!
Зочин [66.181.186.106] ・ 2020.01.09 Хариулах
Zeel olgoxdoo xvvgvi olgox xeregtei shv deeTusgagdaagvi bna.Anhaaraach ee
Зочин [66.181.184.146] ・ 2020.01.09 Хариулах
Үнэт цаае өгнө гэдэг нь худлаа. Хуурч байгаа хэрэг.
Зочин [66.181.161.45] ・ 2020.01.09 Хариулах
үнэт цаас ч гэх шиг больж үзээрэй адилхан л байх хэрэгтэй шүү сонгуульд чинь ер нь ахмадууд л үнэнчээр санал өгдөг байх шүү мөнгийг нь өгвөл зүгээр бусуу
Зочин [66.181.181.101] ・ 2020.01.09 Хариулах
Zuv.Yahaaraa 6 sayas deesh zeeliug uls tegleh yistoi yum.Yaj avsan ni sonin baina.
Зочин [202.9.40.174] ・ 2020.01.09 Хариулах
болиочээ. үндсэн хуулийн тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримталж бүгдэд нь тэгш хуваарилаач.
Зочин [103.10.22.50] ・ 2020.01.11 Хариулах
Үнэт цаас ч гэх шиг хоосон цаасаар хуурахаа боль
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
Г.Занданшатар: 2020 оны 2 дугаар сараас тэтгэврийн зээлтэй 233.000 ахмад тэтгэврээ авч эхэлнэ
Б.Баясгалан ・ 01 сарын 05, 2020
Улс төр
Д.Оюунхорол: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад зориулсан ямар нэгэн шийдлийг хуульд тусгах хэрэгтэй
Б.Баясгалан ・ 01 сарын 08, 2020
Нийгэм
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөлд цаашид тэтгэвэр, тэтгэмжийн зээл олгохгүй байхаар тусгажээ
Б.Баясгалан ・ 01 сарын 08, 2020
Улс төр
"Тэтгэврийн зээл тэглэх 750 тэрбум төгрөгөөр ХААН, Төрийн банкны алдагдлыг хаахыг санаархаж байна"
Б.Баясгалан ・ 01 сарын 08, 2020
Улс төр
"Тэтгэврийн зээл тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон гэдэг нь үндэслэлгүй"
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.