Б.Баясгалан
01 сарын 08, 2020
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид үндэслэн ХНХ-ын сайд тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн байна. Салхитын мөнгөний ордод тулгуурлан бонд босгох замаар 750 тэрбум төгрөг олоод, тус мөнгөө хоёр банкинд хийнэ гэж байна.
500 гаруй тэрбум төгрөг нь ХААН банк руу, үлдэгдэл нь Төрийн банк руу явна гэж би ойлголоо. Энэ бодлогыг оруулж ирж буй нөхдүүдийн цаад санаа нь ХААН банк, Төрийн банкны алдагдлыг хаах хувийн бизнесийн өчүүхэн санаархал гэж би хардаж байна. Бид төрийг түших гэж сонгогдсон, ард түмнийг ялгаварлан гадуурхахгүй, тэгш эрхийн зарчмыг дээдлэн зүтгэнэ гэж Үндсэн хуульд тангараг өргөсөн хүмүүс юм.
Өнөөдөр орж ирж буй энэ хуулийн төсөл бол зээл авсан ахмадуудын зээлийг хаагаад өгье, зээл аваагүй ахмадуудад юу ч өгөхгүй гэсэн л төсөл байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудыг ялгаварлан гадуурхсан, зээл авсан нь хожно, аваагүй нь хохино гэж байна. Тиймээс ШИНЭ намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, энэ бодлогыг буруу байна гэж үзсэн.
750 тэрбум төгрөгийг ахмадуудад өгөх гэж буй бол Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй бүх ахмадад тэнцүү хуваарилж олгох нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ намын зүгээс тавьж байна. 750 тэрбум төгрөгийг монголын нийт 305 мянган ахмадад хуваахад нэг ахмадад 2 сая 500 мянган төгрөг ноогдож буй.
Тэгэхээр шударга хуваарилалтыг бид УИХ-ын гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван даргаас хүсэж байна. Цагаан сарын өмнө нэг ч ахмадыг бүү гомдоогоосой. Хэрэв ийм хэмжээний мөнгө байгаа бол бүх ахмадад шударгаар хуваарилж өг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
ж.батзандан тэтгэврийн зээл тэтгэврийн зээл тэглэх уих чуулган
Сэтгэгдэл бичих (16)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.107] ・ 2020.01.16 Хариулах
Ali ni ch dwmii Zugeer l tsalingiin dood hemjee 420 bhd l hen hendee ulziitei
Зочин [182.160.2.221] ・ 2020.01.16 Хариулах
Zeel avsan ni khojidog iluu erkh, mongo avdag eos khaa bn. Ogvol yalavaralgui Batzandangiin khelseneer ogokh kheregtei, ogokhgui bol buur boliod buteen baiguulaltandaa khereglekh ni zov....
Зочин [79.134.37.157] ・ 2020.01.15 Хариулах
Ийм л далд юм байгаа.Ахмад бүрт өх нь зөв .Эсвэл боль.
Зочин [103.57.93.178] ・ 2020.01.15 Хариулах
Зөв санаа бна шүү
Зочин [66.181.185.94] ・ 2020.01.15 Хариулах
ерөнхийлөгч Баттулга хаан банкны хувь эзэмшдэг гэсэн шүү дээ
Зочин [202.9.40.12] ・ 2020.01.15 Хариулах
Энэ нэг худалч новш хэзээ далд орноо
Зочин [202.9.46.93] ・ 2020.01.15 Хариулах
Ахмад ѳндѳр настанд адил тэнцүү хуваа ѳѳр арга байхгүй,ѳртэй нь ѳрѳндѳѳ ѳргүй нь,эмчилгээндээ,ахуй амьдиралдаа.
Зочин [43.242.243.81] ・ 2020.01.11 Хариулах
Өлөн дэвнүүдээс яаж сална аа
Зочин [202.126.89.31] ・ 2020.01.10 Хариулах
Za baragdaa
Зочин [66.181.161.25] ・ 2020.01.10 Хариулах
SHINE namig demjij baina.Tegj alagchilna gej yamar eruul hunii sanaand ordog bainaa.Tegeed burErunhiilugch shuu.Arai l denduu ard tumniig doromjilj baina.Ugvul bugded ni ijil tentsuu uguud uguhgui bol bugded ni uguhgui baih hetegtei.Ug ni anhnaasaa tiim edegdel gargaagui bol uur uymand zarahgui uy.
Зочин [122.201.22.47] ・ 2020.01.10 Хариулах
Ахмадуудаа бодсон сайн хүн болж харагдах гэсний цаанаа өөрсдийнх нь хулгай луйвар яваад байгаа нь тодорхой ш дээ.
Зочин [66.181.189.160] ・ 2020.01.09 Хариулах
Zeeelgvi ch Bai zeelltei ch Bai Adil tegsh uguu Shine Nam Batzandan zub ym helj bn demjij bn alagchilj bvv ylgabarlaj... I
Зочин [202.126.89.168] ・ 2020.01.09 Хариулах
Bi zaluu hun tetgever avagchidtai baritsakhgui zovkhon tetgever avagchdad tentsuu ylgavaralgui ogooch gej husch bna
Зочин [66.181.176.50] ・ 2020.01.09 Хариулах
Зээлээс чөлөөлөгдөж байгаа хамгийн их дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ахмад бүр Төрөөс нэхэж тэмцэх болно шүү.
Зочин [66.181.161.11] ・ 2020.01.09 Хариулах
Чаваасдаа баланс уншиж чаддаг бол ийм зүйл ярихаасаа ичих бхаа, тэтгэвэрийн зээлээс болж алдагдал хүлээнэ гэж юу байхав дэ ёстой поп гар гэлгээ батлах юмдаа
Зочин [202.9.40.84] ・ 2020.01.08 Хариулах
Batzandan gishuuniig sanalig demjij bna buh ahmaduuddaa tegsh harj uzne gej bodoj bnaa.
Санал болгох
1 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
2 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
3 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
4 Сайн Моторс ХХК Монголд анх удаа цахилгаан пикап машины брэнд Geely Riddara-г албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ
5 “М-Си-Эс Кока-Кола” ХХК Шангри-Ла төвд 3R үзэсгэлэнгээ танилцуулж байна
Холбоотой мэдээ
Улс төр
Тэтгэврийн зээлийг төрөөс төлөх хуулийг батлахаас татгалзсан УИХ-ын гишүүд
Б.Баясгалан ・ 01 сарын 11, 2020
Улс төр
Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөхөөр эцэслэн баталлаа
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Улс төр
"Тэтгэврийн зээл тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон гэдэг нь үндэслэлгүй"
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Нийгэм
Г.Занданшатар: 2020 оны 2 дугаар сараас тэтгэврийн зээлтэй 233.000 ахмад тэтгэврээ авч эхэлнэ
Б.Баясгалан ・ 01 сарын 05, 2020
Улс төр
"Эрх баригчид Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх асуудлыг шийдэж чадахгүй зугтсан, гадагшаа явсан"
Б.Баясгалан ・ 01 сарын 30, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.