АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн сарын өмнө гүйцэтгэх засаглалын хүрээнийхэнд хандан “Америкт ирж байгаа ихэнх Хятад оюутан тагнуул” хэмээн хэлсэн байна. 


Сүүлийн үеийн мэдээллээс харахад АНУ-д сурахаар хүсэлт гаргасан оюутнуудын визийг татгалзах тухай бараг шийд гаргасан тухай мэдэгджээ. Financial Times сонины мэдэгдсэнээр Цагаан Ордоны шадар зөвлөх Стивен Миллер уг санааг гарган ерөнхийлөгчийг ятгасан гэж үзэж байна. Тэрээр цагаачдын талаар хатуу үзэл бодолтой  ба түүний энэхүү санаачлага нь Хятадын тагнуулуудыг зогсоох оролдлогоос гадна түүний ерөнхийлөгчийн засаглалыг шүүмжилдэг нэр хүндтэй элит их сургуулиудын үйл ажиллагаанд саад болно гэжээ. 


Гэсэн хэдий ч Хятадад суугаа Америкийн элчин сайд Терри Бранстад ерөнхийлөгчид хандан Миллерийн санал нь “хэтэрхий хатуу” бөгөөд энэ шийдвэр нь жижиг колледжуудыг ч гэсэн хамарна гэж уулзалтын үеэрээ ятгажээ. Хятад улсад суугаа элчин төлөөлөгчид Хятадын оюутнууд АНУ-ын үйлчилгээний салбар болон худалдааны давуу талд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлдгийг онцлон хэлжээ.



Эх сурвалж: https://nextshark.com/