Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 23, 2023
БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас зөвлөв. Үүнд:
1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог. Хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.
2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.
3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх.
Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай аж.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.52.66] ・ 2026.02.02 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00