Зах зээл дээрх хамгийн хямд суудлын автомашин бол Хятадын Changli үйлдвэрийн цахилгаан автомашин байна. 

Томхон цонхтой, чүдэнзний хайрцаг гэж өхөөрддөг автомашиныг Хятадын Алибаба сайтаас захиалахад нэг бүр нь 900 ам.доллар, баттерэйтайгаа 1200 ам.долларын үнэтэй. Мэдээж тээврийн зардал ороогүй үнэ.  

8 цаг цэнэглээд 60 км явдаг. 40 км/цаг хүртэл хурдлах чадалтай.

Лед гэрэлтэй, радиотой, халаагууртай, ухрахын камертай, 3 хүний суудалтай, 1 жилийн баталгаат хугацаатай.

Pickup загвар нь 2100 ам.долларын үнэтэй, 2 суудалтай, 2 хаалгатай, өөрөө буулгагчтай. 500 кг даацтай, 7-10 цаг цэнэглээд 70-130 км зай туулдаг. 45 км/цаг хүртэл хурдална.

Хэмжээгээрээ түүн шиг гольфийн машин дунджаар 7000 ам.долларын үнэтэй байдаг ч хаалгагүй, цонхгүй, халаагуургүй байдаг билээ.

Сонирхуулахад, 2019 он хүртэл Энэтхэгийн Тата моторс компанийн Нано автомашин хамгийн хямд автомашин байлаа. 

Цоо шинээрээ 2000 ам.долларын үнэтэй байсан уг автомашиныг борлуулагчид хамгийн хямд гэдэг дээр хэт их ач холбогдол өгч, маркетинг хийснээс болж борлуулагдахаа больж, үйлдвэрлэлээ зогсоож байсан юм.