Өнгөрсөн долоо хоногт Калифорнийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тоглогчид болох ЛиАнжело Болл, Коди Райли, Жален Хилл нар БНХАУ-ын Шэньжоу дах өндөр зэрэглэлийн дэлгүүрээс нүдний шил хулгайлж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсан.

Хэргийг шалгаж дуусаагүй байгаа бөгөөд тус гурван тоглогч байрласан зочид буудалдаа хөл хорионд ороод байгаа юм. Харин багийн бусад тоглогчид Америк руугаа буцсан ажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинээс тус хэрэг дээр дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ч Доналд Трампын хүсэлтийг хүлээн авч хэргийг шалгах явцад давхар хяналт тавьж, шударга шийдвэр гаргах тал дээр анхааран ажиллана хэмээсэн байна.

Сүүлд гарсан мэдээллээр тэдэнд 20 өдөр гэр хорионд байлгасны дараа эх орон руу нь буцааж, дахин Хятадын газар нутаг дээр хөл тавихыг нь хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: SPS