Дубайн санхүүгийн газар (DOF) Смарт Дубайтай хамтран блокчэйн технологи дээр суурилсан төлбөрийн системийг нэвтрүүллээ.

“Төлбөрийг зохицуулалттай нийцүүлэх” гэж нэрлэгдэх болсон уг систем нь төрийн байгуулагуудын санхүүгийн үйл ажиллагааг бодит цаг хугацаанд, бага зардалтайгаар, яг таг гүйцэтгэдэг болгох зорилготой.

Хэвлэлд зориулагдсан мэдээлэлд дурдсанаар одоогийн байдлаар DOF-д ажиллагсад шилжүүлгийг хийхэд зарим үед 45 хоногийн хугацаа шаардагддаг байна.

Төлбөрийг блокчэйн технологиор хийх шинэ системд шилжсэн анхны төрийн байгуулагууд нь Дубайн цахилгаан эрчим хүч, усны нөөцийн удирдлагын газар (DEWA) болон Хүний хөгжил, мэдлэгийн асуудлыг удирдах газар(KHDA) болжээ. Мэдээлсэнээр эдгээр газрууд энэ богино хугацаанд 5 сая гаруй гүйлгээг шинэ систем дээр хийжээ.

Ойрын үед шинэлэг системд Дубайн бусад төрийн байгуулагууд тухайлбал цагдаа, зам, эрүүл мэнд, нисэх буудлууд, гааль, хотын захиргаа зэрэг бусад байгуулагууд нэгдэх юм.

“Төлбөрийг зохицуулалттай нийцүүлэх” систем нь Дубайн үе залгамжилсан хунтайжийн санаачилсан Dubai Blockchain стратегийн хүрээнд хэрэгжиж байна. Түүний зорилго нь төр засгийн байгуулагуудыг 100 хувь блокчэйн сүлжээнд оруулах замаар тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх явдал гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://www.zawya.com/