Афинд дэлхийн хэрэглээний барааны дээд хэмжээний арга хэмжээ зохион байгуулагдав. 

Энэ арга хэмжээний үеэр үеэр Ираны үндэсний бараа үйлчилгээ баталгаажуулалтын төвийн захирал Сейид Хоссейн Парьяб жинхэнэ гар хивсийг хамгаалах төслийн талаар мэдээлэл хийжээ. Үүндээ тэд блокчэйн ашиглахаар болсон аж.

Түүний хэлсэнээр ойрын хугацаанд хивс үйлдвэрлэлийн салбарт гэрчилгээжүүлэлтийн систем ажиллаж эхлэх ажээ.

Уг систем нь блокчейн-технологи дээр үндэслэсэн мэдээллийн сантай байх бөгөөд энэ нь хивсийг хуурамчаар болон жинхэнийг нь дууриалган үйлдвэрлэх явдлыг зогсоох боломжтой тул соёлын өвийг хамгаалах, арвижуулах чухал ач холбогдолтой юм байна.

Перс хивсийг хоёр мянга таван зуун жилийн түүхтэй бөгөөд Иранчууд соёлынхоо чухал хэсэг гэж үздэг. Иймээс энэ уламжлалаа гойд хайрлан хамгаалдаг билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй хивсийг XVII зуунд Иранд үйлдвэрлэсэн бөгөөд түүнийг сүүлд «Сотбис» дуудлага худалдаан дээр 33,7 сая доллараар зарж байжээ. Өнөөдөр дэлхийн хивсний үйлдвэрлэлийн 75% нь Иранд оногддог тул тус улсын хувьд хивсний жинхэнэ эсэхийг блокчэйнийг ашиглан мөшигдөг болох нь цагаа олсон чухал шийдвэр юм.



Эх сурвалж: Крипто доогтэр