Гүржийн Ерөнхий сайд Мамук Бахтадзегийн блокчэйн технологи нь газрын бүртгэлд хуурамч өөрчлөлт хийх боломжийг хаасан нь газар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах боломжийг олгож байна гэж тэмдэглэсэн байна.

Энэхүү газрын бүртгэлийг хийхтэй холбоотой олон үйлчилгээг иргэдэд ямар ч төлбөргүй үзүүлжээ.

Мөн «2017 онд Гүрж улс блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн анхны улс болсныг сануулах хэрэгтэй байх. Газрын бүртгэлийн шинэчлэл нь блокчэйн технологийг нэвтрүүлсэн туршилтын төсөл байлаа » гэж Бахтадзе хэлжээ.

Сайдын хэлж байгаагаар энэ онд Гүржид блокчэйнийг ашиглаж тоон шилжилтийг хийх юм байна.

Шинэчлэлээс өмнө Гүржид газар худалдах худалдан авах ажиллагаа нэг өдрийн хугацаанд хийгдэж бүртгэлийн хугацаанаас хамаарч 50- 200$ зардалтай байсан бол түүнийг 0,5-с 1$ болтол бууруулж чаджээ.


Эх сурвалж: Криптодоогтер