Өмнөд Солонгосын эрчим хүчний томоохон компани болох KEPCO микросүлжээ (MG) байгуулах төсөлдөө блокчэйн болон бусад инновацийн технологиудыг ашиглах төлөвлөгөөгөө зарлалаа.

KEPCO компанийн «нээлттэй микро сүлжээ» нь эрчим хүчний дэд бүтцийн түүн дотроо орон нутаг дахь устөрөгчийн эрчим хүчний дэд бүтцийн үр ашгийг сайжруулахад блокчэйн технологийг ашиглах зорилготой.

KEPCO нь төрийн өмч давамгайлсан бөгөөд зах зээлдээ бараг монополь компани бөгөөд өөрийн салбарын ирээдүйн хөгжлийн гурван хандлагыг үл төвлөрөл, нүүрстөрөгчөөс салах, тоон технологид шилжих явдал гэж тодорхойлж байна.

Хэвлэлийн хурал дээр компанийн төлөөлөгчийн тэмдэглэн хэлсэнээр өмнө нь микро сүлжээ эрчим хүчний тогтвортой урсгалыг хангах асуудалтай тулгараад байсан бөгөөд үүнийг шийдэхийн тулд агаарт хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд найдвартай ба үр ашигтай ажиллах “түлшний нэмэлт эх үүсвэр”- ийг бий болгох хэрэгтэй болсон гэжээ. “Нээлттэй микро сүлжээ" нь Солонгостоо энэ төрлийн “анхны“ бөгөөд хангалттай хүчин чадалтай эх үүсвэр болж байна.

Өнгөрсөн сард тус компани нь Японы Mitsubishi UFJ банк , Nihon Unisys компани болон Токиогийн блокчэйний хэрэглээг судлах хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна. Энэ 11дүгээр сарын эхэнд Солонгосын Засгийн газар блокчэйн-хөгжүүлэлтэнд зориулсан төсвөө гурав дахин нэмэгдүүлж байгаагаа зарласан юм.


Эх сурвалж: криптодоогтер