Сөүл хотын захиргаа Өмнөд Солонгостоо үнэлгээ, мэдээллийг боловсруулах, бичиг баримт бэлтгэн гаргах, олон төрлийн захиргааны ажлуудыг гүйцэтгэх блокчэйн төсөлдөө ICON –ийг ашиглаж байна.

2-р сарын 8-ний өдөр тус хотын захиргаа блокчэйн эко системийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Сөүлын блокчэйн засаглалын багийг байгуулсан байна.

Уг багийн бүрэлдэхүүнд коллежийн 40 оюутан, 30 оршин суугч, 20 блокчэйн хөгжүүлэгч болон 10 салбарын мэргэжилтнүүд багтсан аж. Тэд ирэх саруудад тархмал бүртгэлийн дээр үндсэлсэн системийг хөгжүүлэх, турших, ашиглах ажлуудыг хотын захиргаанд хийж өгөх юм байна.

Үүний дараагаар хотын захиргааны мэрэгжилтнүүд хотын хэмжээнд бодож зохиогдсон блокчэйн аппликэйшнийг захиргааны гол чухал үйл ажиллагаануудыг гүйцэтгэхдээ ашигладаг үндсэн IT системтэй нэгтгэх юм.


Эх сурвалж: Крипто доогтер