Австралийн Засгийн газар үндэсний блокчэйн платформын тусламжтайгаар тус улсын хууль эрхзүйн системийг ил тод, үр ашигтай болгохоор төлөвлөж байна.

Засгийн газрын Australian National Blockchain (ANB) нэртэй энэ санаачлагыг хэрэгжүүлэхэд Австралийн дижитал /тоон/ технологийн эрдэм шинжилгээний хүрээлэн CSIRO-ийн Data61, хууль зүйн Herbert Smith Freehill фирм болоод IBM компани оролцжээ.

Ингэснээр Австралийн компаниудад гэрээ хэлцлийг байгуулахаас эхлээд түүнийг сунгах хүртэлх буюу бизнесээ эрхлэх бүх үе шатанд туслалцаа үзүүлэх боломжтой юм.

Ухаалаг хуулийн гэрээнүүд (SLC) бие биетэйгээ харьцах буюу гадаад өгөдлийг цуглуулахын тулд ANB (SLC) нь эд зүйлсийн интернет буюу Internet of Things (IoT) технологиор хангагдсан байх ба энэ нь системд бие дааж ажиллан гэрээнүүдийн бүх нөхцлүүд мөрдөгдөж байх үед тэдгээр нь автоматаар сунгагддаг байх боломжийг олгоно.

CSIRO Data61-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Марк Стейпл / Mark Staples/ хэлэхдээ:

«Австралийн компаниудад зориулж бидний бий болгосон дижитал дэд бүтэц нь дижитал хуульзүйн дэмжлэгийн ирээдүй юм. Бид төрөл бүрийн байгууллагуудтай гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудад манай дижитал эрхзүй болоод блокчэйн-артикеткурын чиглэлээр хийсэн тэргүүний судалгаануудыг ашиглаж ажлын процессоо зохистой болгох боломжийг олгоно. Бид платформ маань үйл ажиллагаагаа эхлүүлж түүнийг хэрэглэгчдийн бизнестэй цуг хөгжих цагийг тэсэж ядан хүлээж байна » гэв.

Платформыг үүсгэн байгуулагчдын үзэж байгаагаар ANB зөвхөн зөвхөн хууль эрхзүйн салбараар тогтохгүй мөн бизнесийн ерөнхий хэв загварыг бизнесийн процессийг автоматжуулах, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөнгөвчлөх замаар өөрчлөх боломжтой.

Австрали нь АНУ, Хятадын хамтаар блокчэйн технологийн хэрэглээний салбарт тэргүүлэгч улсуудын нэгэнд ордог.

Саяхан Австралидаа томд орох Commonwealth Bank of Australia (CBA) Etherium блокчэйнийг ашиглаж дэлхийд анх удаа Bond-i гэж нэртэй блокчэйн дээр суурилсан компанийн өрийн бичиг гаргаж 110 сая долларын хөрөнгө оруулалтыг босгосон билээ.



Эх сурвалж: Крипто доогтэр https://www.newsbtc.com/