Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 02, 2018
Дэлхий нийтийн хувьд криптовалют болон блокчейн технологийн хөгжлийг ажиглаж байгаа учраас Монголбанкны зүгээс мөн адил тодорхой хэмжээнд харзанасан байдалтай байгаа билээ.
Криптовалютын тухайд Монголбанкнаас хоёр, Санхүүгийн зохицуулах хорооноос нэг удаа мэдэгдэл гаргасан удаатай.
Мэдэгдэлд криптовалют нь өндөр эрсдэлтэй, үүнийг хянах зохицуулах байгууллага байдаггүй учраас хөрөнгө оруулж, ашиглаж байгаад хохирсон тохиолдолд буцаан олох ямар ч боломжгүй гэж үзэн анхааруулсан юм.
Иймээс биткойныг төлбөрт ашиглаж болохгүй, ашигласан тохиолдолд хууль бус үйлдэл болох аж. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд бараа ажил үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заажээ.
Энэ талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын ахлах мэргэжилтэн А.Батсайханаас тодруулахад "Монгол банк блокчэйн технолог түүний хэрэглээг судалах ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэг нь эхний тайлангаа Монголбанкны удирдлагуудад танилцуулсан. Холбогдох хуульд криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэж заасан нь ойлгомжтой, харин хөрөнгө оруулалт маягаар ашиглах шинж чанар байна. Энэ нь төлбөрийн системийн зохицуулах асуудал биш учраас үүнийг Монголбанк дангаараа зохицуулах боломжгүй" гэсэн байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.