VISA биткойноор урамшуулах зээлийн карт гаргана

Х.Оргил
12 сарын 04, 2020

Visa болон BlockFiнар хүчин чармайлтаа нэгтгэж, картаар үйлчлүүлэгчдэд биткойн (BTC) олох боломжийг олгосон шинэ зээлийн картыг гаргахаар болжээ.  

Шинэ зээлийн карт нь түгээмэл ашиглагддаг худалдан авалтын тодорхой хувийг бэлэн мөнгөөр буцааж өгдөг эсвэл агаарын тээврийн компанийн миль эсвэл бусад ямар нэгэн оноогоор урамшуулдаг системээс ялгаатай тал нь ВТС-оор бэлэн мөнгөний буцаалт хийдэг явдал юм.  

Уг картаар үйлчлүүлэгчдэд тэдний худалдан авалтын үнийн дүнгийн 1.5 хувийг ВТС-оор буцааж олгоно. 

Жилийн төлбөр нь 200 доллар байх уг  картыг Evolve Bank & Trust гаргах аж. Карт олон нийтийн гар дээр 2021 оны эхээр очихоор төлөвлөж байгаа хэдий ч BlockFi –ийн  данс эзэмшигчид түрүүлж авах боломжтой. 

Нью-Йоркийн BlockFi  стартап компани нь криптовалютыг ашиглан зээлийн болон  хадгаламжийн данснуудыг автоматжуулах талаар мэргэшсэн байгууллага юм. Түүнтэй хамтран ажиллаж байгаа явдал  нь зээлийн картын сүлжээтэй "интегралчилсны үйл явцыг хурдасгахад чиглэсэн "Visa Fintech Fast Track” хөтөлбөрийн нэг хэсэг  болно. 

Тэргүүн  дэд ерөнхийлөгч бөгөөд Санхүүгийн технологийн газрын дарга Виза Теппи Анжелок уг хөтөлбөрийн зорилгоо инновацийн компаниудад “үр ашигтайгаар өргөжихөд нь туслах” гэж тайлбарлав.  

Эндээс харахад Visa нь криптовалютад харьцах харьцаагаа эерэг болгон өөрчилж байна. 

Тус компани нь төлбөрийн зах зээл дээр урьдын тэргүүлэх байр сууриа эзлэхийн тулд крипто валютын орон зайд орохоос өөр аргагүйд хүрчээ гэж дүгнэж болох юм. Одоогийн байдлаар 25 гаруй криптовалютын түрийвч Visa системд холбогдсон байна.

Холбоотой сэдвүүд

биткоин блокчейн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.