Шашны суртал ухуулгаас зайлсхийхийн тулд багш нарыг сургуульд дотор мусулман шашинт эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүхийг Австри улсад хориглох бодолтой байгаагаа тус улсын консерватив ардын нам мэдэгджээ.  


Австрийн канцлер асан Себастьян Курц тэргүүтэй тус улсын ардын нам ирэх 9 дүгээр сард болох парламентын сонгуульд өрсөлдөх юм. Сонгуулийн дүнд шинэ Засгийн  газрыг эмхлэн байгуулна. Энэхүү улс төрийн хүчин нь шашны бэлгэ тэмдэг ашиглахгүйгээр боловсролын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулжээ. Шашны бэлгэ тэмдэг нь суралцагсдын ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, дайсагнасан үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр болж магадгүй юм гэж үзэж байгаа аж. 


Дунд сургуульд толгойн алчууртай явах хоригийг нэмэгдүүлэх, шашны үндсийг судлахаас татгалзсан сурагчдад зориулж ёс зүйн хичээл оруулах, мусулман шашны судалгааны сурах бичгүүдэд тавих хяналтыг чангатгах заалтуудыг Ардын нам төлөвлөгөөндөө багтаажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг