Peak.mn
12 сарын 26, 2019
МОСКВА. /РИА Новости/. Израилийн дунд сургуулиудад уншихыг хориглосон зохиолч Дорит Рабиньяны “Амьд хайс” романыг жүжигчин Галь Гадот болон түүний нөхөр Ярон Варсано нар дэлгэцийн бүтээл болгохоор зорьж байна.
Уг номонд Еврей орчуулагч Лиат, Арабын зураач Хилми нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг байна. Тэд Нью-Йоркт уулзаж, харилцаагаа гэр бүл, найз нөхдөөсөө нуудаг аж. 2014 онд гарсан уг роман нь Израилд ихээхэн шүүмжлэл дагуулж, 2015 онд тус улсын Боловсролын яам дунд сургуулийн хөтөлбөрөөс энэ номыг хассаны дараа уг номын борлуулалт огцом өссөн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.