Дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авлаа

Л.Дэлгэрмаа
05 сарын 03, 2022

Монголбанк 2022 оны 4 дүгээр сард  358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм. 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байв.

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны 4 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

Холбоотой сэдвүүд

монголбанк монголбанк2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.