Л.Дэлгэрмаа
05 сарын 03, 2022
Монголбанк, Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Уг гэрээг байгуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд алт, үнэт металл худалдахад Стандарт хэмжил зүйн газраас сорьцын баталгааг цахимаар авч, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болж байна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд алт, үнэт металлаа Монголбанканд тушаахтай холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цаг зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлээс үнэт металлыг Стандарт, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын газрын шинжилгээний дүнд үндэслэн худалдаж авдаг бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 100 орчим тонн үнэт металл худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлээд байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.