Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн зурхай

Б.Баясгалан
04 сарын 21, 2020

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Дэлгэрүүлэгч одтой, хөх морь өдөр. 

Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаалүйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой сэдвүүд

зурхай мягмар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.