Дуучин Weeknd өчигдөр Этиопт өрнөж буй мөргөлдөөний эсрэг тусламжийн аянд сая доллар хандивлажээ. Яг одоо Этиоп улсад Засгийн газар болон Тиграй бүсийн оршин суугчдын дундах томоохон мөргөлдөөн өрнөж байгаа юм. Уг мөргөлдөөний улмаас олон мянган хүний амь үрэгдэж, сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Тэрбээр өчигдөр инстаграм хуудсандаа “Этиопийн ард иргэдэд миний санаа үнэхээр зовж байна. Бага насны хүүхдүүд, хөгшидөөс эхлээд бүхэл бүтэн тосгоныг айдаст автуулж, сүйрүүлж байгаа нь үнэхээр хүнлэг бус үйлдэл юм. Этиопийн ард түмний өмнөөс миний зүрх эмтэрч байна” гэжээ.

Мөн давхар инстаграм дагагчиддаа ч гэсэн хандив өгөхийг уриалсан байна.